Хоолойд тулгасан ир

Stabbing into The Throat
⭐ 8.9 2022 Хятад 1 анги Шилдэг ТриллерГэмт хэрэгТулаант

Лу Яаогийн төрсөн дүү хар тамхины бүлэглэлийнхний барьцаанд орсон бөгөөд тусгай багийнхан зартай гэмт хэрэгтэн Майтреяг дүүгээр нь солилцох санал гаргана. Гэвч Лу Яао үүнийг эрс эсэргүүцэж, хайртай дүүгийнхээ өөдөөс буугаа чиглүүлэх нь тэр. Улс үндэстнийхээ эрх ашиг, шударга ёс болон хувийн эрх ашгийн зааг дээр тэрээр эх орноо сонгодог. Лу Яаогийн энэхүү хугаршгүй хатуу зоригийг харсан Майтрея цочирдож, аргагүйн эрхэнд буулт хийн дүүг нь суллахыг цэргүүддээ тушаав. Ингээд тэд "Б төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхээр хөдлөх бөгөөд улсын хил рүү хүрэхийн тулд ойролцоох нэгэн жижиг хотыг дайран өнгөрөх шаардлагатай болно. Гэвч санаандгүй байдлаар тэд амьд "там"-д хөл тавих нь тэр. Учир нь тэр газар бүхэлдээ Майтреягийн цэргүүдээр дүүрсэн түүний ертөнц байлаа. Булан тохой бүрд хар тамхичид тэднийг ангуучилж, бүр гудамжинд тоглож буй бяцхан хүүхдүүд хүртэл нүд ирмэхийн зуурт зэвсэг гарган гал нээх аймшигтай нөхцөл байдал тэднийг угтана.

1,500₮ / бүх ангиар

Ангиуд (1)

1 Трейлер

🔒 түгжээтэй ангиудыг үзэхийн тулд Messenger-ээр захиалга хийж төлбөрөө төлнө үү.

← Буцах